Hist

Hist

Шинэ чулуун зэвсгийн үед монгол нутагт оршин амьдрагсдын хөдөлмөрийн багаж зэвсэг боловсронгуй болж, агнуурын ажил өргөжин хоол хүнсний нөөц аривжихийн хэрээр тэр болгон амьтныг алж устгах шаардлагагүй болж шархатсан аргаль, янгир, хулан, тахь, хавтгай зэрэг амьтад, тэдгээрийн үр төлийг гаршуулах замаар малжих эхлэл тавигджээ.
Түүнчлэн монгол нутгийн байгалийн нөхцөл байдал мал аж ахуйг хөгжүүлэхэд тохиромжтой байсан явдал нутгийн үүлдрийн мал үүсэж гарахад хүргэжээ. Нөгөө талаар могол нутагт өвс ургавал нэгэн намар хагдарч, үр жимс тэргүүтэн жилийн турш элбэг биш байснаас хүмүүсийн аж төрөхийн гол амин зуулга болсон ан амьтан, загас, шувуу зэрэг байгалийн бэлэн баялагаас үндэслэж МАА нийгмийн хөдөлмөрийн анхдугаар том хуваарь болон аж ахуйн бусад салбараас түрүүлж үүссэн аж.
Монголд МЭӨ VIII-III мянган жилийн үед амьтдыг гаршуулан, улмаар II дахь мянганы сүүлийн хагасаас МАА нь үйлдвэрлэгч аж ахуйн үндсэн дүр төрхтэй болжээ. Нүүдэл бол бэлчээрийн МАА-г хөтлөх үндсэн хэлбэр юм. Монгол орны нутаг дэвсгэрийн дийлэнх хэсэг нь олон зүйлийн өвс ургамал бүхий гол горхи, булаг шанд, хужир мараатай учраас эртний хүмүүс мал амьтны нутагшил байршлыг дагаж нүүдэллэн аж төрдөг байсан нь хожмоо МАА-г бэлчээрт түшиглэн нүүдэллэх замаар эрхлэх нөхцлийг бүрдүүлж өгчээ. Эрт үеийн хүмүүс зэрлэг амьтдыг хашаа хороо сааданд хорьж, хүнд аажмаар дасгах замаар МАА-н үндэс суурь тавигдсан. Анхны малд хээрийн өвс ургамал, ус унд юу юунаас илүү чухал байсан. Энэхүү нөхцөл байдал нь малчдыг нүүдэллэн амьдрахыг зүй ёсоор шаарджээ. Тэгээд ч эртний ан ав нь байгалийн бэлэн нөөцийг шүтэж урт удаан хугацаагаар алс хол явж, бас амь дүйж олдог олз тул байнга найдвартай биш байв. Ан агнаснаас мал маллахад 2 үндсэн давуу тал байсан.
1. Зэрлэг амьтдыг агнахгүй болохоор хөндлөнгөөс аймшигтай зүйл учрахгүй.
2. Хүн хүнс тэжээлийн нөөцөө бий болгох чадвартай учраас зарим амьтдыг илүү анхаарч өөртөө дасгадаг байжээ.
Монгол хүн юуны түрүүнд зэрлэг адууг барьж дасган гэрийн...

Similar Essays